Хөнгөн бетоны төсөл

Өнөөгийн нөхцөлд барилгын үйлдвэрлэлд цоо шинэ технологи тууштай нэвтэрч байгаатай уялдан барилга барих арга барилаас гадна түүнийг бүтээх материалд чанарын шинэ өөрчлөлт гарч байна. Автоклавын бус хөнгөн бетоны үйлдвэрийг дэд бүтэц сайтай БЗД-т байгуулах бөгөөд үйлдвэрийн үндсэн түүхий эд материалдаа ойр, үндсэн хэрэглэгч болох амины сууц барих боломжтой гэр хороололд ойр байрлалтай байх юм.


Улсын хэмжээнд барилгын үйлдвэрлэл тогтворжиж, цаашид хөгжих үндэс тавигдаж хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч эхэлсэн.
- Улаанбаатар хотод баригдаж байгаа болон барихаар төлөвлөж байгаа барилгуудын дийлэнх хэсгийг цутгамал арагт хийцийн /каркасан конструкцтай/ барилгууд эзэлж байгаа боловч эдгээр барилгын ханын гол материал болох хөнгөн бетоны чиглэлийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээр бүрэн хангаж чадахгүй байгаа.
- Энэ үйлдвэр нь өөрийн бүтээгдэхүүнээ зөвхөн Улаанбаатар хотод баригдаж буй төвлөрсөн орон сууцны цогцолборт нийлүүлэхээс гадна амь айлуудын өөрийн орон сууц барих хэрэгцээг хангахад зориулж үйлдвэрлэх боломжтой.  
- Энэ үйлдвэрийг байгуулснаар Монгол улсын барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний нэгэн томоохон зорилт хэрэгжихэд хувь нэмэр оруулах  болно.

Үйлдвэрлэлийн хүчин чадал

Автоклавын бус  хөнгөн бетон эдлэл:           Жилд 7800 м3
Дулаан тусгаарлагч асгаасан дулаалга:        Жилд  110 м3                
Хуурай хольц:                                             205,7 тн

 

aaahungun beton2

aaahungun beton